brandBEBAK LABORATORY

BEBAK PHARMA: 15% AHA болон 2% BHA-PHA хүчлүүд агуулсан арьсны өнгийг жигд болгох гуужуулагч улаан серум, 30мл

42,000₮
Бүтээгдэхүүний код:8690841017279
Хүргэлттэй

Танилцуулга: Bebak Pharma 15% AHA болон 2% BHA-PHA хүчлүүд агуулсан арьсны өнгийг жигд болгох гуужуулагч улаан серум

Энэхүү серум нь альфа гидрокси хүчил, бета гидрокси хүчил агуулсан арьсны гадаргууг гуужуулж арьсыг сэргээж, шинэчилнэ. Керамид ба Постбиотикоор бэхжүүлсэн онцгой найрлага нь арьсыг хамгаалж, гадны хортой хүчин зүйлийн эсрэг тэмцдэг. Арьсны хамгийн дээд давхарга дахь үхэжсэн эсийг арилгаж, арьсыг толигор харагдуулах, нүхжилтийг цэвэрлэж, арьсны нүх сүвийн хэмжээг багасгах, арьсны өнгийг жигд болгож, толигор болгоход тусална. Улаан өнгө нь хар луувангийн ханднаас гаргаж авдаг.

Идэвхтэй найрлага: 15% AHA хүчил, 2% BHA хүчил, хар луувангийн шүүс, манделийн хүчил, сүүн хүчил, керамид.

Керамид: Эдгээр нь арьсны дээд давхаргын эсийн мембран дотор өндөр концентрацитай байдаг липидийн молекулууд юм. Керамид бол бидний арьсны эсийг холбогч цавуу бөгөөд арьсны хамгаалалтын саадыг бүрэн бүтэн, эрүүл байлгахад тусалдаг. Керамид нь таны арьсны байгалийн саад тотгорыг сэргээж, чийгийг шингээж, хортой элементүүдийг гадагшлуулахад тусалдаг. Эдгээр нь таны арьсны чийгийг барьж, хуурайшилт, цочролоос урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Мөн эпидермисийг хүрээлэн буй орчны хор хөнөөлөөс хамгаалахад тусалдаг.

Alpha Hydroxy Acid: Арьсны үхэжсэн эсийг арилгаж, наранд түлэгдэж гэмтсэн, өнгөө алдсан, хөгшрөлттэй арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй. AHA хүчил нь арьсны үхэжсэн давхаргыг арилгаж, арьсыг илүү эрч хүчтэй, эрүүл, залуужуулахад тусалдаг. Тиймээс арьсанд түрхсэн серум эсвэл чийгшүүлэгч нь арьсны доод давхаргад хурдан нэвтэрдэг.

Бета гидрокси хүчил: BHA хүчил нь хар батга, батгашилт, батганы дараа сорив, том нүхжилт зэрэг арьсны асуудлыг арилгахад ихээхэн үр дүнтэй байдаг. AHA хүчлүүдийн нэгэн адил BHA хүчил нь чийгшүүлэх шинж чанартай байдаг. Арьсыг чийгшүүлэх шинж чанартай тул усыг хадгалахад тусална. Мөн арьсыг сэргээж залуужуулах үйлчилгээ үзүүлнэ.

Анхааруулга: Альфа гидрокси хүчил, бета гидрокси хүчил агуулсан тул таны арьсыг наранд мэдрэмтгий болгож, наранд түлэгдэх шалтгаан болдог. Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ нарнаас хамгаалах тос түрхэж, наранд удаан хугацаагаар өртөхгүй байх. Хүсээгүй үр дагавраас зайлсхийхийн тулд бүтээгдэхүүнийг арьсны өчүүхэн хэсэгт түрхэж, мэдрэмтгий бус байвал бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хэрэглээрэй. Хэрэв цочрол үүссэн бол бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоож, арьсны эмчид үзүүлэх хүрэл арга хэмжээн авна. Түрхэх, усаар зайлах явцад нүд, нүдний хүрээний хэсэгт хүргэхээс зайлсхий. Хүрэлцсэн тохиолдолд их хэмжээний усаар зайлна. Зөвхөн гадны хэрэглээнд зориулагдсан. Өрөөний температурт, хүүхдэд хүрэхгүй газар хадгална. Эмзэг, цочромтгой арьсанд хэрэглэхийг зөвлөдөггүй. 3-аас доош насны хүүхдэд тохиромжгүй.

Хэрэглэх арга: Шөнийн арьс арчилгааны үеэр цэвэр, хуурай арьсанд түрхэж, нүдний эргэн тойрны хэсэгт хүргэлгүйгээр, нүүрний хэсэгт тойрог хөдөлгөөнөөр зөөлөн массаж хийнэ. 10 минут байлгаад арьсаа чийгтэй хөвөнгөөр арчиж, дараа нь их хэмжээний усаар зайлна. Тослог болон холимог арьсанд тохиромжтой. Хуурай, мэдрэмтгий арьстай хүмүүст дерматологичтой зөвлөлдсөний дараа бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Батгашилт явагдаж буй арьсанд хэрэглэхийг зөвлөдөггүй. Долоо хоногт 2 удаа хэрэглэнэ. Хэрэглээ хоорондын зай 3 хоног байхыг зөвлөж байна. Нарны тосыг дагалдан хэрэглэх шаардлагатай. Бага зэрэг мэдрэмтгий арьсанд 10 хоногт нэг удаа түрхэнэ. 20 ба түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвлөж байна.

Хэмжээ: 30 мл


StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл