Танай хүргэлт хэрхэн хийгддэг вэ?

Манай хүргэлт даваа - баасан гаригийн өглөө 10:00 цагт гардаг бөгөөд захиалгыг өмнөх өдөр нь пэйжийн админтай холбогдон өгч баталгаажуулснаар маргаашийн захиалганд багтдаг. Хүргэлт гарсанаас 24-48 цагт багтаж хүргэгдэх тул та цагаа тооцоолж захиалга хийгээрэй. Хүргэлт хот дотор 7000₮. 100,000₮-с дээш үнийн дүнтэй худалдан авалт хүргэлт үнэгүй. Орон нутгийн захиалгыг унаанд тавьж өгнө.

Би зарим зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Хэрхэн холбоо барих вэ?

Та сайтын админ М. Намуун 88333941 дугаараар холбогдон захиалгын талаар мэдээлэл аваарай.

Буцаалт хийвэл юуг анхаарах вэ?

10.1. Хэрэглэгчийн хүсэлтээр буцаалт хийх Хэрэв хэрэглэгчийн хүсэлтээр буцаалт хийх бол ажлын 3 хүртэлх хоног дотор худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 10%-ийг (үйл ажиллагааны зардал) хасаад буцаалт хийх боломжтой. Энэ тохиолдолд захиалагч дахин хүргэлтийн зардал болох 5000₮-ийг хариуцна. /Бүтээгдэхүүний сав баглаа боодол бүрэн, лац хөндөгдөөгүй, хадгалалтын горим, сав баглаа боодлын өнгө үзэмж алдагдаагүй байх/ 10.2. Бүтээгдэхүүн андуурч хүргэгдэх Таны захиалсанаас өөр бараа бүтээгдэхүүн хүргэгдэн очсон бол бүтээгдэхүүнийг буцаахдаа дахин хүргэлтийн мөнгө төлөхгүй. Бүтээгдэхүүний сав баглаа боодол бүрэн, лац хөндөгдөөгүй, хадгалалтын горим, сав баглаа боодлын өнгө үзэмж алдагдаагүй байх. 10.3. Бүтээгдэхүүн дутуу хүргэгдэх Таны захиалсан бараа бүтээгдэхүүн дутуу очсон бол хүргэлтийн мөнгө төлөхгүйгээр үлдсэн бүтээгдэхүүнийг дахин захих эсвэл тухайн бүтээгдэхүүн нь нөөцөд байхгүйн улмаас дутуу хүргэгдсэн бол зөрүү төлбөрийг админтай холбогдон авах боломжтой.

Зөв бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох вэ?

Organic Shop –ийн бүтээгдэхүүн тус бүр тайлбартай байдаг. Хэрэв танд эдгээр тайлбарууд нь хангалтгүй санагдаж байвал эсвэл олон төрлийн бүтээгдэхүүн дундаас ямар бүтээгдэхүүн сонгохоо мэдэхгүй байвал Organic Shop Mongolia пэйжээр холбогдон зөвлөгөө авах боломжтой.

Хүргэлт нь төлбөртэй юу?

Манайх хүргэлттэй байгаа. Бид хүргэлтийн компанитай хамтарч ажилладаг бөгөөд нэг удаагийн хүргэлтийн төлбөр Улаанбаатар хотор бүс хамаарахгүй 5000₮ байдаг. Харин 80,000₮ төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтын хүргэлт үнэгүй байдаг гэдгийг дуулгах таатай байна.

Бүтээгдэхүүн надад харшлах болов уу?

Organic Shop –ийн бүтээгдэхүүн нь аюулгүй орц найрлагыг ашиглан бүтээгдсэн бөгөөд байгалийн гаралтай орц найрлага, эмийн ургамал зэргийг агуулсан байдаг. Магадгүй аль нэг найрлагаас тухайн хүн харшлах боломжтой тул юуны өмнө та өөрийнхөө арьс, үсний төрөл, бусдаас ялгарах онцлог болон тулгарч байгаа асуудал, харшилдаг найрлагаа мэдэж авсанаар зөв бүтээгдэхүүнээ сонгон таашаан хэрэглэх боломж бүрдэнэ.

Гэрээт борлуулагч болох боломж бий юу?

Бид Улаанбаатар хот болон хэд хэдэн аймагт гэрээт борлуулагчаар хамтарч ажиллах хувь хүн болон албан байгууллагыг хайж байгаа. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88053102 утсаар гэрээт борлуулалт хариуцсан менежертэй холбогдоорой.

Бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь хэр удаан бэ?

Байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийн хадгалах хугацаа нь химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс харьцангуй богино байдаг. Химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд ихэвчлэн парабен хэмээх найрлагыг ашигладаг бөгөөд ийм найрлага агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг урт хугацаанд хэрэглэснээр арьсны судлаар дамжин биед хуримтлагдах бөгөөд хөхний хорт хавдар тусах шалтгаан болдог. Органик гоо сайхны бүтээгдэхүүнд орсон хадгалах бодис нь олон улсад байгалийн гаралтай бүтээгдэхүүнд хүлээн зөвшөөрөгдсөн найрлагуудыг ашигладаг бөгөөд голдуу хүнсний хадгалагч орсон байдаг.

Органик, байгалийн гаралтай 2-ын ялгаа нь юу вэ?

Байгалийн гаралтай гэдэг нь аливаа нэгэн байгалийн гаралтай түүхий эд ашиглахыг хэлнэ. Энэ нь түүхий эд, үйлдвэрлэх явц зэргийг чухалчлан авч үзэх бөгөөд бага зэрэг эсвэл огт өөрчлөлт оруулаагүй байх шаардлагатай байдаг. Харамсалтай нь маш олон компаниуд байгалийн гаралтай түүхий эдийг ашигладаг хэдий ч, тухайн түүхий эдийг тарьж ургуулах явцад аливаа химийн гаралтай бордоог ашигласан байдаг. Тиймээс үйлдвэрлэгч өөрийгөө байгалийн гаралтай гэж тодорхойлох нь буруу юм. Байгалийн гаралтай эсэхийг тодорхойлдог хамгийн гол зүйл бол албан ёсны сертификатаар баталгаажсан байх хэрэгтэй бөгөөд энэхүү сертификат нь олон улсын нэр хүндтэй байгууллагаас олгосон бол та үүнд итгэлтэй байж болно. Харин органик гэсэн тодотгол нь аливаа түүхий эдийг огт өөрчлөөгүй, байгалиас заяасан хэлбэрээр нь ашиглахыг хэлнэ. Түүхий эдээ боловсруулахдаа ч мөн химийн бодис оруулаагүйгээр боловсруулсан байх хэрэгтэй болдог.

Organic Shop –ийн бүтээгдэхүүн бусад гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай вэ?

Organic Shop –ийн бүтээгдэхүүнүүд бүх насныханд тохиромжтой бөгөөд хүний бие, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх найрлагыг агуулаагүй гэдгээрээ онцлог юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл