Танилцуулга: NEOGEN DERMALOGY Ногоон цай, PHA хүчилтэй чийгшүүлэх үйлчилгээтэй пийлинг пад
Арьсанд тэжээл өгөхийн зэрэгцээ гуужуулж, бохирдлыг цэвэрлэдэг гуужуулагч пад.
Green Tea Moist PHA Gauze Peeling нь патентлагдсан гурван давхар цэвэр хөвөн дэвсгэр бөгөөд нэг талын зөөлөн самбай даавуу нь арьсны үхэжсэн эд эс, бохирдлыг арилгадаг бол нөгөө талдаа товруутай эссэнс шингээсэн тул стресст орсон арьсыг чийгшүүлж тайвшруулна.
1. Шинэхэн, ногоон цайны найрлагаар тайвшруулна
Чийгшүүлэх үйлчилгээтэй ногоон цайны найрлага нь арьсны температурыг бууруулж, хүрээлэн буй орчны нөлөөллөөс цочирдсон арьсыг тайвшруулна.
2. Арьсны үхэжсэн эд эсийг бүрэн арилгана!
Арьсны үхэжсэн эсийг арилгах, арьсны бүтэц, арьсны өнгө, арьсны ерөнхий байдлыг сайжруулахад туслах PHA зэрэг цочроодоггүй 4 төрлийн гуужуулагч найрлагатай.
3. Таны арьсыг амраахад зориулсан тайвшруулах найрлагатай
Цайны мод, алтан товч цэцгийн ханданд агуулагдах азулин нь өндөр хэм, гадны нөлөөлөл, арьсны тослог зэрэг янз бүрийн асуудалтай холбоотой цочролд арьсыг тайвшруулдаг.
Арьсны хуурайшилтын эсрэг нөлөө үзүүлж чийгшлийг сэргээнэ.
Чийгшүүлэх патентлагдсан найрлагатай - AQUAXYL, биомиметикийн тусламжтайгаар арьсыг гүн давхаргаас нь эхлэн чийгшүүлнэ.
Идэвхитэй орц: Ногоон цай нь амархан эмзэгшдэг, ядарсан арьсыг тайвшруулж, чийгшүүлнэ. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшүүлж, тэнцвэрүүлэн, уян хатан чанарыг сайжруулна.
PHA, AHA, BHA, LHA гуужуулагч хүчлүүд нь арьсны бүтцийг шинэчилж, өнгийг сэргээн, гэрэлтүүлж, тайвшруулна.
Хэрэглэх арга: Нүүрээ угааж сайтар цэвэрлэсний дараа хуурай арьсан дээрээ 1ш падыг авч завсраар нь 2 хуруугаа хийн марьлтай талаар нь арьсны шугамын дагуу нүүрээ нүднээс холуур арчиж хэрэглэнэ. Марльтай хэсгийг хэрэглэсний дараа товгор хэсгээр зөөлөн гулгуулж дарж арчина. Ингэснээр үлдсэн үхэжсэн эд эсийг бүрэн арилгадаг. Бүлээн усаар угаана.
*Анхааруулга: 7 хоногт 2-3 удаа, шаардлагатай бол хэрэглээний давтамжийг нэмэгдүүлнэ. Нэг удаад 1 ширхэгийг хэрэглэнэ.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.