Нүүрний хэлбэрээс хамаарч сүүдрийг хэрхэн зөв тавих вэ?

2024-10-04 09:48
Нүүрний хэлбэрээс хамаарч сүүдрийг хэрхэн зөв тавих вэ?

Урт нүүрний хэлбэр ба хэрхэн гэрэл сүүдэр тавих:

Энэ нүүр нь духны хэсэгээс эрүү хүртэлээ бүхэлдээ урт. Ийм нүүрийг богино харагдуулахын тулд эрүү болон духны хэсэгт “сүүдэр” тавьж өгнө.

Тэгш өнцөгт нүүрний хэлбэр ба хэрхэн гэрэл сүүдэр тавих:

Энэхүү хэлбэр нь урт нүүрний хэлбэртэй ойрлоцоо гэхдээ түүнийг бодоход дух болон шанааны хэсэг нь арай илүү дөрвөлжин байдаг ба эрүүний үзүүр хэсэг нь харин шовгор байдаг. Ийм хэлбэрийг засахдаа духны болон эрүүний ясыг сүүдэрлэж өгсөнөөр тэрхүү хэсэг нь нарийсаж зууван хэлбэртэй болдог

Бөөрөнхий нүүрний хэлбэр ба хэрхэн гэрэл сүүдэр тавих:

Энэхүү нүүрний хэлбэрийн урт ба өргөн нь ерөнхийдөө ижил байдаг ба хамгийн өргөн хэсэг нь шанааны яс байдаг. Энэ хэлбэрийг засахдаа дух болон эрүү хэсэгээр “гэрэл” тавьж өргөн харагдуулж харин духны хоёр талаас уруулыг хүртэл “сүүдэр” тавьж илүү нарийхан харагдуулна.

Дөрвөлжин нүүрний хэлбэр ба хэрхэн гэрэл сүүдэр тавих:

Энэ нүүрний дух, шанааны яс болоод эрүүний яс гээд бүгд адил өргөнтэй байдаг. Харин эрүү нь голдоо шовгор байдаг нь энэхүү нүүрний гол онцлог.

Духны хоёр тал болоод эрүүний яс хэсэгт сүүдэр тавиж нарийхан харагдуулж харин дух болон эрүү хэсэгт гэрэл тавиж өргөн харагдуулах нь илүү сайхан харагдана.

Гурвалжин нүүрний хэлбэр ба хэрхэн гэрэл сүүдэр тавих:

Энэ нүүрний хэлбэр нь дух хэсэгээрээ нарийхан харин шанааны яснаас эрүүний үзүүр хүртэл өргөн байдаг. Ийм хэлбэрийг засахдаа духны дунд хэсэг болоод эрүүний үзүүр дээр сүүдэр тавьж урт харагдуулж харин духний хоёр талын нарийн хэсэгээр гэрэл тавьж илүү өргөн харагдуулна

Зүрхэн нүүрний хэлбэр ба хэрхэн гэрэл сүүдэр тавих:

Энэ нүүр нь шанааны яснаас эрүүний үзүүр хүртэл шөвгөр ба духны хэсэгээр бага зэрэг өргөн болохоор тэр чигтээ яг л зүрх шиг харагддаг. Ийм нүүрийг дух болоод шанаа гэх өргөн хэсэт нь “сүүдэр” тавьж нарийхан харин эрүүний үзүүр буюу шовгор хэсэгт “гэрэл” тавьж өргөн хэлбэртэй болгож өгнө.

Зууван нүүрний хэлбэр нь дух хэсэгээрээ бага зэрэг өргөссөн ба доошилох тусамаа нарийсан хамгийн зөв хэлбэртэй төрх юм. Энэхүү нүүрийг засаж өөрчилөх ямарч шаардалга байхгүй байдаг. Харин бусад бүх хэлбэрийг ийм хэлбэрт оруулахын тулд гэрэл сүүдэр ашигладаг байна.



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл