Чацаргана жимсний арьс, үсэнд үзүүлэх нөлөө

2023-12-04 03:54
Чацаргана жимсний арьс, үсэнд үзүүлэх нөлөө
Чацарганын тосыг шарх, сорви анагаах зорилгоор хэрэглэдгийг олон хүн мэддэг. Харин гоо сайханд маш их ач тустайг тийм ч олон хүн мэддэггүй байх.
  • Кератины өндөр агууламжтай.

Чацарганын тос нь омега-3, 6, 7 болон 9, олон төрлийн аминдэм, эрдэс, кератинаар баялаг, маш их тэжээллэг бөгөөд найрлага дах омега-7 тосны хүчил нь арьс, үс, хумсны гол тэжээл нь болж, эрүүлжүүлж, бэхжүүлдэг гол найрлагуудын нэг юм. Мөн С, Е аминдэм, мөн А аминдэмд хувирдаг кератины өндөр агууламжтай тул арьс, үсний эрүүл байдлыг хангахад тусалдаг.

  • Коллагены нийлэгжилтийг эрчимжүүлдэг

Чацаргана тосны олон төрлийн тэжээлийн бодисууд нь коллагены нийлэгжилтийг эрчимжүүлж, арьсны хөгшрөлтийг удаашруулж, арьсыг нөхөн төлжүүлж, чийгшүүлдэг. Гадаадын орнуудад чацарганын тосоор үс, хумс, арьсны олон төрлийн тэжээлийн бэлдмэлүүд хийж борлуулдаг байна.

  • Хуйханд тэжээл өгч үсний бүтцийг сэргээдэг.

Чацарганын тос нь үсний бүтцийг сэргээж, хэврэгшил, уналтыг арилгаж хуйханд тэжээл өгдөг. Тус тос нь харшлын гаралтай болон ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүй гэдгээрээ онцлог юм.

  • Пальмитолийн хүчлээр баялаг.

Чацарганын тос нь хүний арьсанд агуулагддаг байгалийн гартай өөх тос болох пальмитолийн хүчлээр баялаг бөгөөд шарх, түлэгдэлтийн эдгэрэлтийг хурдасгах үйлчилгээтэй. Энэ нь хүний ​​арьсанд хамгийн элбэг байдаг өөхний хүчил болох омега-6 тосны хүчил болох линолийн хүчил (LA)-ийн сайн эх үүсвэр юм. LA нь батга, псориазыг багасгаж, хуурайшилт үүсэж холцруутахаас сэргийлдэг төрлийн хүчил юм. Чацарганын тос нь LA-аас гадна гамма-линолений хүчил (GLA) зэрэг бусад омега-6 өөх тосыг агуулдаг нь экземийг багасгаж, батга арилгахад тусалдаг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл