Жожоба буюу Калифорнийн Симондсиа (Simmondsia chinensis) нь Хойд Америкийн Соноран цөлд ургадаг ургамлын үрээс гаргаж авдаг. Энэхүү тосны бүтэц нь хүний тосны бүтэцтэй хамгийн төстэй тос бөгөөд арьсанд маш сайн шингэж, тослогийг тэнцвэржүүлдэг байна.
Тэжээллэг, хөгшрөлтийн эсрэг, нөхөн төлжих үйлчилгээтэй A, E, F витамин агуулдаг. Е витамин нь байгалийн антиоксидант бөгөөд үл эсэлдэх чанараа удаан хугацаанд хадгалах гол түлхүүр болдог аж. Жожоба тосны найрлагад В бүлгийн олон төрлийн витаминууд багтдаг нь эпидермисийн хэвийн байдалд нөлөөлж, төрөл бүрийн гаралтай харшил, цочрол, арьсны тууралтаас сэргийлдэг.
Үрэвслийн эсрэг шинж чанартай тул атопик дерматит, псориаз, батга эсвэл төрөл бүрийн төрлийн харшилтай арьсанд хэрэглэхэд тохиромжтой. Жожоба тос нь нүүрэн дээрх бохирдол, будалт, бактерийг арилгадаг байгалийн гаралтай хэрэгсэл юм. Нүдний будгийг цэвэрлэхэд аюулгүй бөгөөд харшил үүсгэдэггүй. Уг тосыг уруулаадаа түрхсэнээр уруул зөөлөн, чийглэг болно. Мөн жожоба тос нь гарт түрхсэнээр гарын арьсыг чийгшүүлэхээс гадна гадаргуу дээр хамгаалалтын давхарга үүсгэх болно. Түүнчлэн бактерийн эсрэг шинж чанар нь таны арьсанд цэврүү үүсэхээс сэргийлдэг байна.
Жожоба тос нь эсийн исэлдэлтийг удаашруулж, арьсны залуу байдлыг сэргээдэг бөгөөд арьсны уян хатан чанарыг сайжруулах олон бүрэлдэхүүн хэсгээр дүүрэн аж.