"Гэж юу вэ?" булан
С витамины арьсанд үзүүлэх нөлөө
Витамин С нь таны биед олон үүрэг гүйцэтгэдэг зайлшгүй шаардлагатай витамин юм. Бидний арьсны эсүүд энэхүү витаминыг бохирдол, тамхи татах, хэт ягаан туяанаас үүдсэн стрессээс хамгаалах зорилгоор ашигладаг.
-Витамин С нь антиоксидант үүрэг гүйцэтгэдэг.
Витамин С нь таны арьсанд хамгийн ихээр агуулагддаг антиоксидант юм. Хэт ягаан туяа, бохирдол, тамхи татах зэргээс болж чөлөөт радикал үүсэж энэ нь таны арьсыг гэмтээдэг. Чөлөөт радикалууд нь тогтворгүй молекулууд бөгөөд таны эсүүдээс электронуудыг татаж, эвдрэлд хүргэдэг. Тэгвэл витамин С буюу антиоксидант нь өөрт байгаа нэг электроноо чөлөөт радикалд өгч эсийн гэмтлээс сэргийлдэг.
-Витамин С нь коллагены нийлэгжилтийг дэмждэг.
Коллаген бол таны арьсны хуурай жингийн 70-аас дээш хувийг эзэлдэг уураг юм. Энэ уургийг нэгтгэхийн тулд таны биед витамин С хэрэгтэй. Витамин С-ийн дутагдлын шинж тэмдгүүдийн ихэнх нь коллагены нийлэгжилт муудсанаас болдог. 2015 оны судалгаагаар 60 эрүүл эмэгтэйн нүүрэнд 60 хоногийн турш С амин дэм агуулсан уусмал түрхсэн байна. Судлаачид С витамины уусмал нь коллагены нийлэгжилтийг өдөөх өндөр үр дүнтэй болохыг тогтоожээ.
-Витамин С нь арьсыг гэрэлтүүлдэг
Витамин С нь тирозиназа хэмээх фегментийг дарангуйлдаг. Тирозиназа нь амин хүчил тирозиныг меланин болгон хувиргадаг бөгөөд энэ нь таны арьсанд буй нөсөө толбыг арилгадаг байна.