Сади Хокинсын өдөр

2023-11-13 02:48
 Сади Хокинсын өдөр

Өнөөдөр буюу 11 сарын 13-ны өдөр нь АНУ-д “Сади Хокинсын өдөр” хэмээн тэмдэглэсээр иржээ. Тус өдөр нь Америкийн шог зураач Аль Капп (1909-1979)-ийн комикс болох "Li'l Abner" гэх зохиолоос сэдэвтэй юм. 


Комиксын түүх:


Орчин үеийн феминистүүдээр доромжлуулсан нэгэн залуу Кентакки мужийн зохиомол хот болох Догпатчийн баян эрийн охин Сади Хокинстай учирсан тухай түүх юм. Сади Хокинс гэр амьтай тул 35 хүртлээ хэнтэй ч суугаагүй. Санаа зовсон эцэг нь нэгэн өдөр өөрсдийн амьдардаг хотын бүх ганц бие залуучуудыг цуглуулан уралдаан зарладаг бөгөөд хамгийн түрүүнд Сади дээр очсон залуу түүнтэй гэрлэх байсан.


Li'l Abner Сади Хокинс комиксын хамгийн эхний хувь нь 1937 онд Америкийн сонин хэвлэлүүдээр нийтлэгдэж байжээ. Уншигчдын нас хүрээний хувьд янз бүр байв. Зохиолч Аль Капп өөрийн зохиолыг нэрд гарна гэж төсөөлөөгүй байсан боловч 1938 оны 11 сард зохиолоо дахин бичсэний дараа Америкийн коллежийн оюутнууд Сади Хокинсын бүжиг болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулж, жендерийн үүргийг солих санааг хүндэтгэж, ойлгож эхэлсэн. Улмаар 1939 оны өвөл "Life" сэтгүүлд "Сади Хокинсын өдрөөр 201 коллежид охид хөвгүүдийн араас гүйж байна" гэх гарчигтай 2 нүүр нийтлэл гаргасан нь хожим тус уламжлал бий болоход томоохон түлхэц болжээ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл