Германчууд хүний дархлааг дэмжих хамгийн төгс арга бол амьд организмын буюу хүн хоорондын халуун тэврэлт гэж үздэг ажээ. Мөн байнга инээх нь эрч хүч нэмж, дархлааны эсүүдийг идэвхтэй хөдөлгөөнд оруулдаг гэнэ. Тиймээс тус улсад герман тэврэлт моодонд ороод буй. Хүмүүс хоорондоо тэврэлдэх үед биеийн 90 хувийн эсүүд тус энергийг мэдэрч, хөдөлгөөнд ордог аж. Ингэснээр илүү тайвшрал мэдрэгдэж, сэтгэлд амар амгалан ноёлох гэнэ.
Үүнээс гадна тэврэлт нь стрессийг бууруулж, айдсыг хөөж, өвчний эсрэг хамгаалалт болох хамгийн шидтэй антибиотик юм байна. Энэхүү үр дүнг судалсан Германы эрүүл мэндийн байгууллагууд муж бүрийнхээ эмнэлэгт тэврэлтэд зориулсан тусгай өрөөг гаргаж эхэлжээ. Ялангуяа хорт хавдрын эмнэлгүүд өдөр бүр энэ аргыг туршиж, сайн үр дүнг үзүүлсээр байгаа юм. Учир нь хорт хавдар нь хамгийн түргэн хугацаанд дархлааг унагааж, эд эрхтнүүдэд үсэрхийлдэг аюултай. Тиймээс тэврэлтийн өрөөнд орсон өвчтөнүүд эхний 30 минутад хошин бичлэг үзсэнээр инээж, эд эсээ сэргээнэ. Үүний дараа бие биедээ урмын үг хэлж, нэг минутын турш тэврэлдэж, дархлаагаа сэргээдэг уламжлалтай ажээ.