Хүйтний эрч чангарч өвлийн арьс арчилгааг эхлүүлэх цаг хэдийнээ болжээ. Арваннэгдүгээр сар нь арьсандаа анхаарал хандуулж арьс, үс, хумсаа арчлах эрүүл дадлыг зуршлыг суулгах сар юм.
Алс холын АНУ-д арваннэгдүгээр сарыг "Үндэсний эрүүл арьсны өдөр" хэмээн 8 настай балчраас 80 настай буурал хүртэл цохон тэмдэгэлсээр иржээ. Өдгөө уг баяр нь үндэсний хөдөлгөөн болтлоо өргөжөөд буй. Үндэсний хэмжээнд тооцогдох тус арга хэмжээний үеэр эмч, гоо засалч гэх зэрэг мэргэжлийн хүмүүс иргэдэд арьс, үс, хумсыг гэрийн нөхцөлд зөв арчлах арга, зөвлөгөө зэргийг өгдөг байна.
Будгаар өө сэвээ далдлах бус эрүүл арьсаа бусдад гайхуулбал ямар вэ? Органик бүтээгдэхүүн хэрэглэх нь таны арьсыг эрүүл, толигор болгох гүүр болно.