BEAUTY EXPO 2023 Олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнд "Органик Шоп" нэгдлээ .
Бидний зүгээс энэхүү үзэсгэлэн дээр компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй томоохон төсөл болох Азтай Савар ТББ - Lucky Paws NGO in Mongolia -ын залуустайгаа хамтран хэрэгжүүлэх #SaveTheAnimals кампанит ажлаа танилцуулах юм.
Та бүхэн манай Booth-ээр зочилсноор таны худалдан авалтын үнийн дүнгийн % бүр амьтдад зориулагдана
Гоо сайхны зөвлөгөө, мэдээлэл
Брэндүүдийн нэгдсэн худалдаа
Make Up бүтээгдэхүүний зөвлөгөө
Bell Make Up брэнд 20% хямдралтай
Өдөр бүр 50,000₮, 150,000₮, 200,000₮ дээш худалдан авалт хийсэн хүн бүрт гарын бэлэгтэй
"Мишээл экспо" A2 тоот павильон Олон Улсын Үзэсгэлэнгийн танхимд уулзацгаая.
Хэзээ: 2023 оны 03 сарын 03-05
Маркетинг, борлуулалт: 88053102
Өөрийгөө бас эх дэлхийгээ хайрлаарай
Та #SaveTheAnimals кампанит ажилд худалдан авалт хийж, хувь нэмэр оруулахаас гадна #Booth дээр байрлах бэлэн мөнгөний хандивт нэгдэх боломжтой
Жил бүр АНУ-д хулгана, харх, мэлхий, нохой, муур, туулай, шишүүхэй, далайн гахай, сармагчин, загас, шувуу зэрэг 110 сая гаруй амьтад биологийн хичээл, анагаах ухааны сургалт, сонирхолтой туршилт, химийн бодис, эм, хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний туршилт хийх лабораторит хөнөөгддөг. Энэ тоо баримт бол зөвхөн АНУ-д бүртгэгдсэн мэдээлэл. Дэлхий даяар гэвэл үүнээс илүү их тоо хэмжээ гарна. Туршилтын үйл явц бүр харамсмаар... Тухайлбал хорт утаагаар амьсгалуулах, заримынх биеийг хэдэн цагаар хөдөлгөөнгүй байлгаж уяж хүлэх, заримынх нь гавлын ясыг цоолж, заримынх нь арьс түлэгдэж, нугас нь дарагдсан байдаг. Энэхүү бодит туршилтын тарчлалаас гадна лабораторид байгаа амьтад өөрсдийнхөө хувьд байгалийн болон чухал бүх зүйлээс салж, үржил шимгүй торонд хоригдож, нийгмээс тусгаарлагдаж, сэтгэлзүйн хувьд цочирддог. Тиймээс бид энэ амьтдад хэрхэн туслах вэ гэвэл өөрсдийн хийж байгаа сонголтоороо туслах боломжтой. Өөрөөр хэлбэл ийм төрлийн туршилт явуулдаг компаниас гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хэрэглэхгүй байх нь хамгийн том үзүүлэх нөлөө юм. Органик шопын хувьд бидний импортлон худалдаалдаг брэнд бүтээгдэхүүнүүд not tested animals, cruelty free, vegan гэсэн тэмдэглэгээтэй байдаг бөгөөд энэ нь амьтан дээр туршилт хийгдээгүй, амьтаныг тарчлаан зовоогоогүй, амьтны гаралтай орц найрлага агуулаагүй гэдгийг илтгэдэг. Тиймээс бид энэ хөдөлгөөнийг жил бүр санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд энэ жилийн үйл ажиллагааг #SaveTheAnimals кампанит ажлаар дамжуулан хэрэгжүүлж байна.