МОНГОЛЫН ГОО САЙХНЫ ЗАХ ЗЭЭЛД ЦОО ШИНЭЭР ХОНХ ЦОХИН ОРЖ ИРСЭН BELL Mongolia БРЭНДИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Органик шоп монголиа ХХК нь нь арьс арчилгаа, бие арчилгаа, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг байсан бол цар хүрээгээ тэлэн 5 жилийн ойн хүрээнд Польшийн алдарт Bell HYPOallergenic нүүр будалтын брэндийн албан ёсны эрхтэй дистрибьютерээр ажиллаж эхэллээ. Энэ баярт үйл явдлаа 2022 оны 10 сарын 29-нд амжилттай зохион байгуулсан бөгөөд олон сонирхолтой үйл явдлын гэрч болж ирсэн зочдодоо маш олон гэнэтийн бэлгүүдийг барилаа.
Эвентийн чухал хэсэг болох "Makeup with Bell HYPOallergenic" нүүр будалтын улсын уралдаанд 2 үе шаттай амжилттай зохион байгууллаа. 1-р шатны уралдаан нь онлайнаар явагдсан бөгөөд давтагдсан тоогоор 50 гаруй хүмүүс өрөлдсөнөөс 2-р шатанд шилдэг 5 оролцогч шалгаруулан нээлтийн өдрөө 5 сэдвээс сугалан 5 модел охидууд дээр сугалсан сэдвийн дагуу будалт хийж, түүний дараа урьдчилан бэлдсэн booth дээр зураг авалт хийж өрсөлдсөн билээ. Уралдааны шүүгчээр Дэлхийн 2 удаагийн аварга, Олон улсын шүүгч, Make up artist Ц.Ариунзаяа, Зочин шүүгчээр Эрх зүйч, “Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн, хүүхдийн элч, мисс Б.Гүнзаяа, “Органик Шоп Монголиа” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С. Марал-Эрдэнэ ажилсан бөгөөд уралдааны үр дүнд шилдгийн шилдгүүд дараах байдлаар тус тус тодорчээ.
1-р байранд Европын аварга шалгаруулах тэмцээний хуримын будалтын алтан медальт Make up artist Пүрэвийн Отгонцэцэг шалгарч Iphone 14 plus гар утас болон Органик шоп монголиа ХХК-тай 5,000,000 сая төгрөгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах эрхийн эзнээр тодорчээ.
2-р байранд 31-р сургуулийн 11а ангийн сурагч Батболдын Мишээл тодорч 500,000₮ мөнгөн шагнал хүртсэн бол тусгай байруудад Make up artist Өсөхбаярын Үенч, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын Харилцаа хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Батаагын Сумьяа, Хувиараа бизнес эрхлэгч Цогбадрахын Анхцэцэг нар тус тус шалгарсан .
Bell HYPOallergenic брэнд нь 35 жилийн өмнө зах зээлд нэг уруулын будгаар эхэлсэн. Олон жилийн туршид бид нүүр будалтын олон гоо сайхны бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн боловч нэг зүйл өөрчлөгдөөгүй хэвээр байна - бидний нэр хүндтэй уруулын будаг одоог хүртэл маш их алдартай бөгөөд дараагийн үеийн гоо сайхны мэргэжилтнүүдэд очдог.
Онлайн захиалга: https://organic-shop.mn/
Дэлгүүрийн хаяг: 88333941
Гурван гал худалдааны төв, 3 давхарт Organic shop
Central Mall худалдааны төв, 1 давхарт Organic shop
Gem Mall худалдааны төв, 1 давхарт Organic shop
Gem Palace худалдааны төв, 1 давхарт Organic shop
Тэнгэр плаза, 2 давхарт, 27 тоот Organic shop
Улаанбаатар их дэлгүүр, B1 давхарт Organic shop