brandTrue Alchemy

True Alchemy: Lactic Acid 9% + LHA: 9%-ийн лактикийн хүчил, 30 мл

49,80044,820₮

-10%

Хэмнэлт:4,980

Хүргэлттэй

Гоо сайхны бүрэлдэхүүн хэсэг болох сүүн хүчил нь гуужуулагч, чийгшүүлэгч, үрэвслийн эсрэг болон антиоксидант нөлөөтэй тул коллагены нийлэгжилтийг идэвхжүүлснээр үрчлээ тэнийж, арьсны бүтэц сайжирдаг. Үүнээс гадна арьс цайруулах нөлөө үзүүлдэг нь нотлогдсон. Лактикийн хүчил нь сүүнээс гаргаж авдаг, химийн аргаар гуужуулагч төдийгүй бас хөнгөн чийгшүүлэгч юм. Сүүн хүчил нь үхсэн арьсны эсүүдийг хооронд нь холбодог бодисыг задлан гадаргуугаас цэвэрлэнэ. Энэ хүчлийн ус татаж, шингээж, хадгалах чанар нь арьсыг чийглэж, гадаргууг толигор байлгадаг. Сүүн хүчил нь бусдаасаа хамгийн том молекулын бүтэцтэй учир бүх AHA хүчил дотроос хамгийн зөөлөн нь юм. Иймээс эмзэг арьсанд нэн тохиромжтой. Сүүн хүчлийн нөлөөгөөр эпидерми буюу нөхөн сэргээгддэг өнгөн давхрага нимгэрч, дерми буюу гүн давхрага илүү зузаан болдог. Ингэснээр арьс илүү нягт, уян хатан болж арьс толийдог.

 

Харин тус бүтээгдэхүүний найрлаганд орсон гиалуроны хүчил нь арьсан дахь чийгийн тэнцвэрийг хадгалах чадвартай байгалийн полисахарид юм. Өргөст хэмхний ханд нь байгалийн антибиотик гэж хэлж болохоор гэмтсэн эсийг эдгээж, арьсыг цэвэрлэх, цайруулах, тайвшруулах үйлчилгээ үзүүлж толийлгодог.

 

Хэн хэрэглэх вэ?: Арьс нь өнгөө алдах юм уу пигмент болон нөсөө толбо үүссэн, эмзэг мэдрэмтгий болсон, үрэвссэн, арьсанд ямар нэгэн бүтээгдэхүүн шингэхээ больсон, хөгшрөлт явагдаж эхэлсэн зэрэг асуудал бүхий бүх төрлийн арьс

 

Хэрэглэх арга, давтамж: Дангаар нь 7 хоногт 2-3 удаагийн давтамжтай хэрэглэх бөгөөд үрэвсэл, үрчлээс, нөсөө толбо зэрэг асуудалтай хэсэгт хэсэгчлэн хэрэглэнэ. Ингэхдээ хэрэглэх хугацаа нь арьсны онцлогоос хамааран харилцан адилгүй байна.  


Эмзэг мэдрэмтгий арьс: 10 минут байлгах эсвэл элдэв таагүй мэдрэмж төрүүлэхгүй бол хонуулж болно.

Хэвийн арьс: 15-20 минут байлгах эсвэл элдэв таагүй мэдрэмж төрүүлэхгүй бол хонуулж болно.

Биеийн арьс: 25-30 минут байлгах эсвэл элдэв таагүй мэдрэмж төрүүлэхгүй бол хонуулж болно.


Тус бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө арьсны онцлогт хэр нийцэж байгааг дээрх аргаар таньж болно. Мөн бүтээгдэхүүнийг болон эсвэл тестэрийг хэрэглэсний дараа мэдэгдэхүйц хэмжээгээр загатнаа, улайлт, халуу оргих зэрэг мэдрэмж төрүүлж байвал нэн даруй зайлж угаана. Арьс хуурайшилт ихтэй байвал бага зэрэг хорсох мэдрэмж төрүүлж болно. Нүдэнд хүргэхгүй, хэрэв санамсаргүй байдлаар хүргэсэн тохиолдолд шууд угааж арилгана. Хэрэв ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байвал бүтээгдэхүүний заасан хугацааны дагуу хэрэглэсний дараа тоникоор арчиж өөрийн хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрэглэнэ. 


Гуужуулалтын серум тул зөвхөн оройн цагаар дангаар нь болон араас нь тосоор түгжиж хэрэглэх боломжтой.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл